Энэ жил цөөнгүй аймаг, сум 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлөх бөгөөд үүний нэг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сум юм. Бөхчүүд, бөх сонирхогчдод дуулгахад, тус сумын 100 жилийн ойд зориулан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 22-нд улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулах аж.
Мөнххаан сум эртнээс иртэй, хүчтэй бөхчүүдээрээ аймагтаа байтугай улсдаа алдартай. Ардын хувьсгал ялахаас өмнө халх даяар алдаршсан суут бөх бол Даншигийн алдарт аварга Ц.Буянтогтох бөгөөд тэрээр Мөнххаан сумынх.
Их аваргын намтар, амжилтыг мэдэхгүй бөхийн хорхойтон байхгүй тул цааш бичих нь илүүц биз. Түүний бөхийн зам мөрийг нэр төртэйгөөр үргэлжлүүлж буй нь зээ хүү, улсын заан Ц.Магалжав билээ.
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн гэдгээр нь хэн хүнгүй мэднэ. Мөн тус сумаас улсын заан Д.Думаа, улсын начин Наваанпунцаг, Б.Батжаргал нарын бөхчүүд төрөн гарчээ.
Б.Батжаргал
Сэтгэгдэл (1)