“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны гуравдугаар шатны дөрөвдүгээр тойргийн өрсөлдөөн өчигдөр эхэлж, бөхийн өлгий нутаг болох Архангай, Өвөрхангай аймгийн багууд учраа таарлаа. Архангай аймгийн багт хүчит гарьд барилдаагүй ч 15 даваатай илүүрхэв.
Отгон харцага О.Мөнх-Эрдэнэ ганц ч уналгүй багаа ялалт хөтөлсөн бол Өвөрхангайн шинэ начин Б.Лхагвадорж тун муу барилдлаа. Барилдааны үр дүнд нөлөө үзүүлэхүйц харьцаа болов.
О.Мөнх-Эрдэнэ харцагын барилдааныг бөхийн хүрээнийхэн ам дамжин магтаж байна. Тухайлбал, улсын заан Баттулгын Соронзонболд “Өндөр О.Мөнх-Эрдэнэ өөртөө янзын таарсан сайхан барилдаан сурчээ. Сүхбат нь ч бас ойролцоо барилдаан хийж байна. Нэг л хүний барилдаан техникүүд байна даа. Ч.Ганзориг. “Хэмээн өөрийн цахим хаягтаа бичжээ.
Өндөр харцага өнгөрсөн баяр наадмаар улсын заан цолны даваанд түрүү бөх О.Хангайтай л таарсан болохоос биш...
Б.Батжаргал
Сэтгэгдэл (1)