“Пепси Алтан Цом” 21 аймаг 9 дүүргийн аварга шалгаруулах үндэсний бөхийн багийн тэмцээний гуравдугаар шатны дөрөвдүгээр тойргийн эхний барилдаан Архангай болон Өвөрхангай аймгийн бөхчүүдийн дунд болж өндөрлөлөө.
Уг барилдаанд Архангай аймгийн хүчтэнүүд Өвөрхангай аймгийн бөхчүүдийг 15-10 харьцаатайгаар ялалт байгууллаа. Архангай аймгийн бөхчүүдээс улсын харцага О.Мөнх-Эрдэнэ тав барилдаж тав давлаа.
Энэ тойргийн барилдаанд Архангай аймгаас улсын гарьд М.Бадарч барилдаагүй бол түүний оронд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат цэргийн арслан Л.Отгонбаатар барилдсан юм.
А.Сүх