Тайландын мэргэжлийн дугуйн "Roojai" багаас уралддаг Монголын тамирчин Б.Тэгшбаяр Тайландын зургаан өдрийн олон улсын олон өдрийн тэмцээний эхний өдөр түрүүлж, шар цамцны эзэн болсон нь өчигдөр. Тэгвэл хоёр дахь өдрийн 180 км-ын зайн уралдаанд тэрбээр дахин хошуучилж, шар цамцаа хадгалж үлдлээ. Түүнтэй мөр зэрэгцэн уралдаж буй монгол дугуйчин С.Жамбалжамцын хувьд эхний гараанд дөрөвдүгээр байрт орсон бол хоёр дахь гараанд нэг байр урагшилсан байна.
Б.Батжаргал
Сэтгэгдэл (1)