Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээний хүлээлт их байна. Цагтаа сэкиваке цолтой гялалзаж явсан Ичиножёо А.Ичинноров маань дээд зиндаанд эргэн ирэх бол өнгөрсөн башёгийн түрүү бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн арслан цолны төлөө чухал дайралтаа хийнэ. Том боломж олдож байгаа, ердөө 10-аас дээш давсан тохиолдолд озеки болох юм. Бас нэг сайн мэдээ нь, 2023 он гарсаар огт барилдаагүй байгаа ёкозүна Тэрүнофүжи зодоглох сурагтай. Хэвлэлд ярилцлага өгөхдөө хүртэл энэ тухай дөхүүлсэн хариулт дуулгасан байна. Түүнийг барилдахыг шахаагүй ч бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж эхэлсэн гэнэ ээ. Хэрэв аварга барилдах бол Харү башёгийн түрүү бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн озеки цолны босгон дээр түүнд том шалгалт өгч таарах нь.
Б.Батжаргал