Энэ сарын 08-нд "Монгол бөхийн өргөө"-нд Архангай аймгийн 100 жил ойд зориулсан, Архангай аймгаас төрөн гарсан ТАВАН аваргын нэрэмжит, "Суварга хайрхан уулын хишиг" улс, аймгийн 256 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 08-ний өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан бид та бүхэнд Архангай нутгаас төрөн гарсан таван аваргыг танилцуулж байна.
"Архангай аймгаас төрөн гарсан ТАВАН аварга"
Улсын Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр
Тэрбээр Улсын наадамд 4 удаа ес, 3 удаа найм, 4 удаа долоо, 1 удаа зургаа, 2 удаа тав давж, нийт 14 удаа шөвгөрчээ. Тэрбээр Даян аварга Нацагийн Жамьянгийн зээ хүү билээ.
Улсын Даян аварга Нацагийн Жамьян
Тэрбээр Улсын баяр наадамд 1 удаа 10, 2 удаа ес, 6 удаа долоо, 1 удаа зургаа, 2 удаа тав давж, нийт 12 удаа шөвгөрчээ.
Улсын Даян аварга Цэдэндоржийн Чимэддорж
Тэрбээр Улсын баяр наадамд 3 удаа ес, 2 удаа найм, 2 удаа долоо, 1 удаа зургаа, 2 удаа тав давж, нийт 10 удаа шөвгөрсөн.
Улсын аварга Галсанхүүгийн Вандан
Тэрбээр Улсын баяр наадамд 2 удаа 10, 1 удаа найм, 1 удаа долоо, 1 удаа тав давж, нийт 5 удаа шөвгөрсөн.
Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба
Тэрбээр Улсын баяр наадамд 1 удаа 10, 3 удаа долоо, 1 удаа тав давж, нийт 5 удаа шөвгөрч байжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)