Энэ сард "Монгол бөхийн өргөө"-нд зохиогдох Үндэсний бөхийн барилдаанууд "Алтан цом"-ын төлөөх цуврал барилдааны гуравдугаар шатны дөрөвдүгээр тойргоор эхэлнэ. Түүний араас Архангай аймгийн 100 жил ойд зориулсан, Архангай аймгаас төрөн гарсан ТАВАН аваргын нэрэмжит, "Суварга хайрхан уулын хишиг" улс, аймгийн 256 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 08-ний өдөр зохион байгуулагдах гэж байна.
Архангай нутгаас төрөн гарсан ТАВАН аваргад Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, Даян аварга Н.Жамьян, Ц.Чимэддорж, Аварга Г.Вандан, Ч.Санжаадамба нар багтана.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)