Английн Премьер лигийн ээлжилт тоглолтод Ньюкасл Юнайтед клуб Манчестер Юнайтедаас Карабао цомын финалд хожигдсон хариугаа авч, лигийн хүснэгтийн гуравдугаар байр руу ахив. Хожигдсон Улаан чөтгөрүүд хүснэгтийн дөрөвдүгээр байр руу буурлаа.
Ньюкасл 2002-2003 оны улирлаас хойш Премьер лигийн шилдэг дөрөвт багтаж чадаагүй байсан юм. Гэвч уг хожлын дараагаар тэдний урам зориг сэргэж, Аваргуудын лигт ч хүч үзэх боломж нээгдэж байна гэж спортын шинжээчид харж байна.
Тоглолтын эхний гоолыг Ньюкаслын довтлогч Жо Виллок оруулсан. Гоолын дамжуулалтыг Сент-Максимин өгсөн. Харин тоглолтын хоёр дахь гоолыг багийн тоглогч Киаран Триффирын дамжуулалтаар 88 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Каллум Вилсон мөргөж, гоолдсоноор хожлоо бататгасан юм.
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд тааруухан амжилттай байгаа Манчестер Юнайтедынхны хувьд баг нь зарагдах болсонтой холбоотойгоор ихээхэн үймээнтэй байгаа бололтой.
Л.Сайнаа