Өнгөрөгч гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 02-ны өдрүүдэд Турк улсын Анталяа хотноо олон улсын жүдо бөхийн холбооны цуврал "Их дуулга" тэмцээн болж өндөрлөв. Тус тэмцээнээс МУГТ Ц.Цогтбаатар, ОУХМ Б.Эрхэмбаяр нар мөнгө, ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар хүрэл медаль хүртэж, өндөр амжилт үзүүлснээр манай улс багийн дүнгээрээ есдүгээр байрт бичигдэв. Тэгвэл уг тэмцээний дараагаар дэлхийн чансаанд өөрчлөлт оров.
Шинэчлэгдсэн чансаагаар,
- 73 кг-ын жинд МУГТ Ц.Цогтбаатар 5636 оноотойгоор гуравдугаар байрт;
- 66 кг-ын жинд ОУХМ Б.Эрхэмбаяр 3197 оноотойгоор 10 дугаарт, ОУХМ Ё.Басхүү 4744 оноотойгоор хоёрдугаар байрт;
- 60 кг-ын жинд ОУХМ Э.Ариунболд 3537 оноотойгоор наймдугаарт;
- 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг 3763 оноотойгоор 10 дугаар байрт, ОУХМ Б.Баасанхүү 3000 оноотой 15 дугаарт тус тус бичигдэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)