Өнгөрсөн долоо хоногт Монголын жүдо, 3х3 сагсанбөмбөгийн баг тамирчдын хувьд БАХДАМ амжилт гаргасан өдрүүд өнгөрлөө. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр Турк улсын Анталяа хотод болсон олон улсын жүдо бөхийн холбооны цуврал Их Дуулга тэмцээнд оролцоод ирлээ. Мөн манай улсын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчид Сингапур улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт дүүрэн оролцлоо. Тэгвэл бид та бүхэнд өнгөрсөн долоо хоногт тэдний гаргасан БАХДАМ амжилтуудаас онцолж байна.
Жүдо бөхийн шигшээ багийнхны гаргасан БАХДАМ амжилтууд
ОУХМ Б.Эрхэмбаяр үзүүрлэв
Тэмцээний эхний өдөр -66 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Б.Эрхэмбаяр хоёрдугаар тойрогтоо Германы бөх Ленарт Сламбергертэй барилдаж, цэвэр ялсан. Тэгвэл гуравдугаар тойрогтоо Молдав улсын бөх Веру Денисыг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан. Тэрбээр хагас шигшээ барилдаанаа Изриалын бөх Тал Флекертэй хийж, ялалт байгуулснаар шигшээд шалгарч, Казакстаны бөх Киргизбаев Гусманыг ялж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Улмаар аваргын алтан медалийн төлөө Францын бөх Роберт Максимд техникийн алдаагаар ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм.
ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар ижил жинд, ижил медаль хүртэв
Тэмцээний эхний өдөр -48 кг-ын жинд барилдсан ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар өрсөлдөгчдөө төвөггүй ялсаар хэсгийн аваргын төлөө буюу шөвгийн наймд учраа таарсан юм. Тэдний барилдаан идэвхээр шийдэгдэж, ОУХМ Б.Баасанхүү ялсан. Улмаар шигшээ барилдаандаа ялагдсан ОУХМ Б.Баасанхүү хүрлийн төлөө Бразилын бөх Лима Амандатай барилдаж, дагах барилдаандаа ялсан ОУХМ Г.Наранцэцэг хүрлийн төлөө Германы бөх Менз Катаринатай барилдаж ялснаар тус тус хүрэл медаль хүртэв.
МУГТ, Дэлхийн аварга Ц.Цогтбаатар МӨНГӨН медаль хүртэв
Тэмцээний хоёр дахь өдөр -73 кг-ын жинд хүч үзсэн, өнгөрсөн жилийн Дэлхийн аварга, МУГТ Ц.Цогтбаатар эхнй тойргоом эхлэн өрсөлдөгчдөө төвөггүй ялж явсаар аваргын төлөө Италийн бөх Ламборда Мануэлтэй өрсөлдөж, толгой дээр зоогдсон шалтгаанаар хасагдаж, мөнгөн медалийн болзол хангав. уг барилдаан нилээдгүй маргаан дагуулсан гэж хэлж болно.
ОУХМ Э.Ариунболд, А.Адьяасүрэн, Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар шагналт ТАВДУГААР байрт шалгарав
Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Ариунболд хэсгийн аваргын төлөөх барилдаандаа ялагдаж, дагах барилдаан хийж ялснаар хүрлийн төлөө хожигдол хүлээж шагналт ТАВДУГААР байрт шалгарлаа. Мөн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд барилдсан А.Адьяасүрэн хүрлийн төлөө барилдаж, ялагдав. Харин ОУХМ Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар шагналт долдугаар байрт шалгарсан юм.
3х3 Сагсанбөмбөгийн шигшээ багийнхны гаргасан амжилт
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга боллоо
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад боллоо. Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцсон юм.
Тэгвэл эрэгтэй шигшээ баг Австрали улсын шигшээ багийг хожиж Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүллээ.
Манай улсын эмэгтэй шигшээ баг хасагдах шатны эхний тоглолтдоо ялагдсанаар тэмцээнээ дуусгав. Тус тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор багийн ахлагч Д.Дэлгэрням тодорлоо. Мөн бэлгэдлийн шигшээ багт нэрлэгдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)