"Алтан цомын төлөөх" үндэсний бөхийн барилдааны гуравдугаар шатанд шалгарсан шилдэг найман багийн гурван тойргийн барилдаанууд өнгөрөгч хоёрдугаар сард болж өндөрлөсөн. Харин өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гуравдугаар шатны дөрөвдүгээр тойргийн барилдаан эхэлнэ.
Өнөөдөр Архангай аймгийн багийн эсрэг Өвөрхангай аймгийн бөхчүүд барилдана. Барилдаан 20:00 цагт эхэлнэ.
Архангай аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын гарьд М.Бадарч
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
- Аймгийн арслан С.Сүхбат
- Цэргийн арслан Л.Отгонбаатар
- Аймгийн арслан Э.Мөнхжаргал
Өвөрхангай аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын харцага Х.Гантулга
- Улсын харцага Б.Цэдэнсодном
- Улсын харцага Ц.Бямба-Отгон
- Улсын начин Б.Лхагвадорж
- Аймгийн арслан О.Наранбаатар
- Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
Шигшээ найман баг тойргоор барилдаж, ялагчаа тодруулах бөгөөд ирэх зургадугаар сард эцсийн дүн гарна.
Дашрамд, Гурван тойргийн дараах байдлаар
- Нэгдүгээрт, Архангай аймаг
- Хоёрдугаарт, Булган аймаг
- Гуравдугаарт, Өвөрхангай аймаг
- Дөрөвдүгээрт, Увс аймгийн багууд бичигдэж буй.
Д.Батчулуун