Тайландын мэргэжлийн дугуйн "Roojai" багаас уралддаг Монголын тамирчин Б.Тэгшбаяр Тайландын зургаан өдрийн олон улсын олон өдрийн тэмцээний эхний өдөр түрүүлж, шар цамцны эзэн боллоо. Мөн Малайзын мэргэжлийн "Terengganu" багаас уралддаг Улсын шигшээ багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц дөрөвдүгээр байрт орсон бөгөөд тэд өнөөдөр 180 км-ын уралдаанд уралдах юм.