Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал Их дуулга тэмцээн өнөөдөр Туркийн Анталяа хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр манай улсын есөн жүдоч барилдлаа.
Энэ өдөр -48 кг-ын жин барилдаж буй ОУХМ Г.Наранцэцэг хоёрдугаар тойрогтоо Испанийн бөх Эва Перез Солертой оноолт таарч, цэвэр ялсан. Улмаар тэр гуравдугаар тойрогтоо Туркийн бөх Мерве Азакыг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө шалгарсан бол ОУХМ Б.Баасанхүү хоёрдугаар тойрогтоо БНХАУ-ын бөх Гуа Зонгюнтой оноолт таарч, торгуулиар цэвэр ялсан. Улмаар гуравдугаар тойрогтоо Бразилын бөхийг ялж, хэсгийн аваргын төлөө ОУХМ Г.Наранцэцэгтэй барилдахаар болсон. Хагас шигшээ барилдаанд ОУХМ Б.Баасанхүү ялж, шигшээ барилдаанд шалгарсан.
Улмаар шигшээ барилдаандаа ялагдсан ОУХМ Б.Баасанхүү хүрлийн төлөө Бразилын бөх Лима Амандатай барилдаж, дагах барилдаандаа ялсан ОУХМ Г.Наранцэцэг хүрлийн төлөө Германы бөх Менз Катаринатай барилдаж ялснаар тус тус хүрэл медаль хүртлээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)