Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал Их дуулга тэмцээн өнөөдөр Туркийн Анталяа хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр манай улсын есөн жүдоч барилдаж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Э.Ариунболд хоёрдугаар тойрогтоо Туркменистаны бөх Жумаяв Хакмердиг цэвэр ялсан бол гуравдугаар тойрогтоо ялж, хагас шигшээ барилдаандаа ялагдсанаар дагах барилдаан хийх эрхтэй болсон.
Дагах барилдаандаа Казахстаны бөх Давлатов Шерзовтой учраа таарч, ялснаар хүрлийн төлөө барилдах эрхийг өвөртлөв.
Л.Сайнаа