Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал Их дуулга тэмцээн өнөөдөр Туркийн Анталяа хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр манай улсын есөн жүдоч барилдаж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Э.Ариунболд хоёрдугаар тойрогтоо Туркменистаны бөх Жумаяв Хакмердиг цэвэр ялсан бол гуравдугаар тойрогтоо ялж, хагас шигшээд шалгарлаа.
Харин эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Л.Энхрийлэн БНХАУ-ын Ван Нантай оноолт таарч, цэвэр ялж, гуравдугаар тойрогтоо Слованы бөхөд ялагдлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)