Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал Их дуулга тэмцээн өнөөдөр Туркийн Анталяа хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр манай улсын есөн жүдоч барилдаж байна.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жин барилдаж буй ОУХМ Б.Баасанхүү хоёрдугаар тойрогтоо БНХАУ-ын бөх Гуа Зонгюнтой оноолт таарч, торгуулиар цэвэр ялсан. Улмаар гуравдугаар тойрогтоо Бразилын бөхийг ялж, хэсгийн аваргын төлөө ОУХМ Г.Наранцэцэгтэй барилдахаар боллоо.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)