Олон улсын жүдо бөхийн холбооны 2023 оны цуврал “Их дуулга” тэмцээн өнөөдөр Турк улсын Анталяа хотноо эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд 83 орны эрэгтэй 337, эмэгтэй 263, нийт 600 жүдоч оролцохоор мэдүүлэгт нэрээ өгсөн байна.
Энэ удаагийн их дуулга тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 9 тамирчин оролцох аж. Хэдхэн хоногийн өмнө "Тбилисийн Их дуулга-2023" тэмцээнд оролцсон бүрэлдэхүүн дээр нэмэгдэж эрэгтэйчүүдийн -66кг жинд Б.Эрхэмбаяр, -90кг жинд Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам, -57кг жинд ДАШТ-ний хүрэл медальт Л.Энхрийлэн оролцоно.
Өнөөдөр манай тамирчдаас:
Эрэгтэйчүүдийн
-60кг Б.Цогт-Очир, Э.Ариунболд,
-66кг Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү
Эмэгтэйчүүдийн
-48кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү,
-52кг Л.Сосорбарам,
-57кг Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо нар барилдана.
Хэсгийн барилдаанууд 12:30 цагаас эхлэх бол шигшээ барилдаануудыг 22:00 цагаас "С1" телевиз шууд дамжуулан хүргэх аж.
А.Сүх
Сэтгэгдэл (1)