Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь эрсдэж, иргэдийн орон байр нурж, их хэмжээний хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан манай улсын Цагдаагийн ерөнхий газраас тус улсын цагдаагийн байгууллага болон ард иргэдэд тусламж үзүүлэх сайн дурын аяныг зохион байгуулжээ.
Аяны хүрээнд цагдаа, дотоодын цэргийн 42 анги, байгууллагаас 30 гаруй нэр төрлийн эд зүйл (хувцас, гарын саван, хүүхдийн живх мэт) болон 16 сая гаруй төгрөг цугларсан байна. Үүнийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атеш-д хүлээлгэн өгсөн байна.