Монголын Үндэсний Бөхийн Холбооны 2023 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу допингийн цуврал шинжилгээний гуравдугаар сарын шинжилгээг өчигдөр /2023.03.27/ Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагатай хамтран зохион байгуулж ажилласан байна.
МҮБХ-оос "МҮБХ жилд 100-аас доошгүй тооны шинжилгээг бөхчүүдээс авч ажиллах бөгөөд МҮБХ-нд бөхийн дэвжээдийн дасгалжуулагч нар, бөхчүүдээс бичгээр ирсэн санал болон бусад шалгуурыг харгалзан бөхчүүдээс шинжилгээг авсан болно. Цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэн шинжилгээнд хамрагдсан бөхчүүд, бөхчүүдээ шинжилгээнд хамруулж ажилласан багш дасгалжуулагчдадаа талархал илэрхийлье" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)