Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон 13 дахь удаагийн Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид эх орондоо ирлээ.
Дэлхийн 70 гаруй орны 350 орчим тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн тус тэмцээнд манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг анх удаа хоёр медаль хүртэж, багийн амжилтаараа 11 дүгээр байр эзэлсэн бахдам амжилт үзүүлсэн юм.
Тэдний дараагийн тэмцээн ирэх есдүгээр сард олимпын эрх олгох Азийн наадам ажээ.
Л.Сайнаа