Гүржийн Тбилиси хотод өнгөрсөн долоо хоногт кохион байгуулагдсан "Их Дуулга" тэмцээний -73 кг-ын жинд аваргалсан ОУХМ Б.Эрдэнэбаяр Дэлхийн жүдо бөхийн холбооноос гаргадаг, дэлхийн шинэчилсэн чансааны 37 дугаар байрт бичигдэж эхэллээ.
Тэрбээр өдгөө 23 настай бөгөөд энэ жил 81 кг-аас жин буурч, 73 кг-ын жинд насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа түрүүлсэн билээ. Шинэ жингийн бэлтгэл сайн байгаагаа харуулж, анхны олон улсын тэмцээндээ аваргалсан юм. Б.Эрдэнэбаярын хувьд Тбилисийн “Их Дуулга” тэмцээний өмнө 160 оноотой жагсаалтын 157 дугаар байрт явж байсан бол алтан медаль хүртсэний дараа 1000 оноо чансаандаа нэмснээр 120 байр урагшилж 37 дугаар байрт бичигдлээ.
Л.Сайнаа