"Алтан цомын төлөөх" үндэсний бөхийн барилдааны гуравдугаар шатанд шалгарсан шилдэг найман багийн гурван тойргийн барилдаанууд өнгөрөгч хоёрдугаар сард болж өндөрлөсөн. Шигшээ найман баг тойргоор барилдаж, ялагчаа тодруулах бөгөөд ирэх зургадугаар сард эцсийн дүн гарна.
Гурван тойргийн дараах байдлаар, Архангай аймаг нэгдүгээрт, Булган аймаг хоёрдугаарт, Өвөрхангай аймаг гуравдугаарт, Увс аймаг дөрөвдүгээр байрт бичигдэж буй. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сарын 03-06-ны өдрүүдэд дараагийн тойргийн барилдаанууд эхлэх гэж байна.
Шигшээ найман багийн гуравдугаар шатны дөрөвдүгээр тойргийн оноолтоор,
- Дөрөвдүгээр сарын 03-нд Архангай аймаг - Өвөрхангай аймаг - 20:00 цагаас
- Дөрөвдүгээр сарын 04-нд Завхан аймаг - Төв аймаг - 20:00 цагаас
- Дөрөвдүгээр сарын 05-нд Увс аймаг - Баян-Өлгий аймаг - 20:00 цагаас
- Дөрөвдүгээр сарын 06-нд Булган аймаг - Баянхонгор аймаг - 20:00 цагаас тус тус өрсөлдөх гэж байна.
Л.Сайнаа