Олон улсын жүдо бөхийн холбооны 2023 оны цуврал “Их дуулга” тэмцээн энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Турк улсын Анталяа хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд 86 орны эрэгтэй 358, эмэгтэй 268, нийт 626 жүдоч оролцохоор мэдүүлэгт нэрээ өгсөн байна.
“Анталяагийн их дуулга-2023” тэмцээн нь энэ оны тавдугаар сарын 5-13-ны хооронд Катарын нийслэл Доха хотноо болох ДАШТ-ний өмнөх сүүлийн сорил тэмцээн гэдгээрээ онцлог юм.
Энэ удаагийн их дуулга тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 9 тамирчин оролцох аж. Хэдхэн хоногийн өмнө "Тбилисийн Их дуулга-2023" тэмцээнд оролцсон бүрэлдэхүүн дээр нэмэгдэж эрэгтэйчүүдийн -66кг жинд Б.Эрхэмбаяр, -90кг жинд Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам, -57кг жинд ДАШТ-ний хүрэл медальт Л.Энхрийлэн оролцоно.
Эрэгтэйчүүд
-60кг Б.Цогт-Очир, Э.Ариунболд
-66кг Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү
-73кг Б.Эрдэнэбаяр, Ц.Цогтбаатар
-81кг Г.Болор-Очир
-90кг Г.Алтанбагана
-100кг Б.Гончигсүрэн
+100кг О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүд
-48кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
-52кг Л.Сосорбарам
-57кг Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
-63кг Б.Ганхайч
-70кг Б.Ням-Эрдэнэ, Б.Баасанжаргал
+78кг А.Адъяасүрэн нарын жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)