Энэ сарын Харү башёгийн гурван зиндаад Монгол сүмочид түрүүллээ. Тодруулбал, Уг башёд дээд зиндаанд барилдсан Сэкивакэ Кирибаяма Б.Лхагвасүрэн 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж, озеки цол хүртсэнээр дээд зиндаанд түрүүлсэн ес дэх Монгол сүмоч болов. Ингэснээр Монголчууд дээд зиндааны 97 дахь түрүүгээ хүртлээ. Мөн дээд зиндаанаас амжилт буурч, дэд зиндаанд барилдсан Ичиноже А.Ичинноров 14 даваа, нэг унаатайгаар тус зиндаанд хоёр дахиа түрүүлж, дараагийн Макүчи зиндаанд барилдах эрхээ авлаа. Үүний сацуу мэргэжлийн сүмогийн гараагаа энэ сард эхэлсэн Асахакүрюү Р. Жамъяантогтох жонокүчи зиндаанд долоон даваатай түрүү хүртэв.
Тэдгээртэй танилцана уу!
- Асашёорюү Д.Давгадорж - 25 түрүүлсэн
- Хакүхо М.Даваажаргал - 45 түрүүлсэн
- Харүмафүжи Д.Бямбадорж - 9 түрүүлсэн
- Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ - 7 түрүүлсэн
- Какирюү М.Ананд - 6 түрүүлсэн
- Тамаваши Б.Мөнх-Оргил - 2 түрүүлсэн
- Кёкүтэнхо Н.Цэвэгням - 1 түрүүлсэн
- Ичиножёо А.Ичинноров - 1 түрүүлсэн
- Кирибияма Б.Лхагвасүрэн - 1 түрүүлсэн
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)