Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсгийн тоглолтод Италийн шигшээ баг Английн шигшээ багийн эсрэг өнөө шөнө буюу энэ сарын 23-24-нд шилжих өрсөлдөнө. Тус тоглолт Неаполийн “Диего Армандо Марадона” цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Үүнтэй холбогдуулан Английн Хөлбөмбөгийн Холбоо шигшээ багийнхаа хагжөөн дэмжигчдийг тоглолт үзэх үеэрээ өмдний тэлээгүй очихыг уриалжээ. Тус тоглолтыг үзэхээр Английн 2500 хөгжөөн дэмжигч таслбар худалдан авсан гэх тооцоо гарсан гэнэ.
Уг уриалгыг гаргасны учир нь тоглолтын үеэр болон дараа мөргөлдөөн гарч, эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй хэмээн сэрэмжилсэнд буй.
Тодруулбал, Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонад Англичууд дургүй, түүнчлэн 2020 оны Европын АШТ-ийн аваргын төлөө Английн шигшээ баг Италийн шигшээд хожигдсон зэрэг шалтгаануудаас үүдэн Английн хөгжөөн дэмжигчид өш санасан, балмад үйлдэл, үймээн самуун дэгдээж болзошгүй ажээ.
Л.Сайнаа