Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа хүртлээ. Тодруулбал, 48 кг-д зодоглосон ОУХМ Л.Алтанцэцэг Узбекистаны Ф.Фозиловаг 5:0 оноогоор ялж, хүрэл медалийн болзол хангаж, дэлхийн медальтан боллоо.
Ингэснээр Л.Алтанцэцэг дэлхийн рингнээс медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй боксчин болж байгаа юм.
Удахгүй манай өөр нэг боксчин О.Есүгэн мөн хүрэл медалийн эрхийн төлөө тулалдана.
Эх сурвалж: МҮОХ