Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Канад Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе тэнгисийн цэргийн ахмад Андрью Кларкыг Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Катрин Э.Ивкоф болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.