Энэтхэгийн Шинэ Дели хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эд дундаа үргэлжилж байна. Тэмцээний тав дахь өдөр М.Энхжаргал, Бразилын тамирчинтай тулалдаж эргэн ирэлтээр ялалт байгуулсан.
Мөн энэ өдөр 52 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн Монголын боксчдын салхийг хагалсан. Тэрбээр 1/8 шигшээд Мозамбикийн боксчин Хелена Багаог нэгдүгээр үед хүнд цохилтоор гурван удаа тоолуулан ялж шөвгийн наймд шалгарсан юм.
Ингэснээр манай улсын боксчин өнөөдөр Италийн Сиринэ Чараабитай хүрэл медалийн төлөө тулалдана.