Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий зургаа дахь өдөр 48 кг-ын жинд 2021, 2022 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг Шинэ Делигийн рингэнд 1/8 шигшээд БНХАУ-ын Ху Меитэй хийлээ. Шинэ Делид Монголын эмэгтэй тамирчдаас хамгийн туршлагатай боксчин Л.Алтанцэцэг нанхиад өрсөлдөгчөө 5:0-ээр илүүрхэж ялав.
Тэрбээр маргааш монголын цагаар 16:30 минутаас Узбекистаны Фарзона Фозиловатай хүрэл медалийн төлөө тулалдана.