АС Миланы довтлогч Златан Ибрагимович 41 нас 166 хоногтойдоо Сери А-д гоол оруулсан хамгийн өндөр настай тоглогч болж, түүхэнд бичигдлээ. Энэ нь довтлогчийн шөрмөсний гэмтлийн улмаас хагалгаанд орсны дараа талбайд буцаж ирснийхээ дараа оруулсан анхны гоол болсон юм.
Өнгөрөгч ням гараг Швед тоглогчийн хувьд баяр, бахдал дүүрэн байсан ч өрсөлдөгч баг "Удинезе" 3:1-ээр хожсон тул багийнхны хувьд таагүй шөнө болж өнгөрсөн юм. Өрсөлдөгч баг тоглолтын эхний гоолыг оруулсан. Улмаар Ибрагимович тооны харьцааг 1:1 болгосон ч тоглолт дуусах мөчид ялагдал хүлээв. Түүний өмнөх амжилтыг Итали гаралтай тоглогч, лигийн Милан, Монза багуудын лидер асан, өдгөө 56 настай Алессандро Костакурта 41 нас 25 хоногтойдоо гоолдсон амжилтаараа эзэмшиж байлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)