Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад тав дахь өдрөө үргэлжилж байна.
Тав дахь өдрийн оройн эхний тулаан Монголын шигшээ багийн тамирчин Мөнгөнцэцэгийн Энхжаргал болон Бразилын Татиана Чагас нарын хооронд боллоо.
Эхний үед шүүгчдээс тааруу үнэлгээ авсан М.Энхжаргал дараагийн хоёр үед сайн тулалдаж 4-1 харьцаагаар ялсан байна. Тэрээр -54 кг жингийн хүрэл медалийн төлөө Италийн боксчинтой энэ сарын 22-д тулалдана.
Шүүгч | М.Энхжаргал /Монгол/ | Татиана Чагас /Бразил/ |
Фижи | 28 | 29 |
Киргиз | 29 | 28 |
Аргентин | 29 | 28 |
Зимбабве | 30 | 28 |
Дани | 30 | 27 |