Монгол улсын Дархан аварга Н.Батсуурь "Монгол цэргийн баяр"-т зориулсан хүчит бөхийн барилдааны тавын даваанд Улсын начин Э.Дашд идэвхээр ялагдаж, элэг бүс тайлсан. Уг үйл явдлын дараагаар тэр өөрийн фейсбүүк хуудсандаа тус дүрмийг өөрчлөхгүй бол бүтэн жилийн хөдөлмөрөө золих нь хэмээх утга бүхий зүйлийг нийтэлсэн байдаг. Удалгүй МҮБХ-оос тус идэвхээр хасдаг дүрмийг байхгүй болгож, цэрвүү барьцны барилдаан 25 минут байсныг 20 болгож өөрчилсөн. Тэгвэл энэ талаар Монгол улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр "Монголын үндэсний бөхийн хасдаг дүрмийг халах нь зүйн хэрэг. Халах нэрийдлээр жин багатай хүмүүст хохиролтой дүрэм гаргасанд гайхаж байна. Монгол үндэсний бөхийн уран хурц сонирхолтой барилдаан гарахад ухарсан шийдвэр гаргаж баталсанд харамсалтай байна. Цэрвүү барьцны барилдаан 25 минут байсанг 20 болгож байгаа нь жин багатай цэрвүүгээс барилддаг хүмүүст маш хохиролтой шийдвэр боллоо. /20 минут гэдэг бол барьцнаас барилдах сонирхолтой арал масстай бөхийн 3 ухарч гарж 2 нусаа нийх л хугацаа/ Тэгш барьц нэртэй давхар золгооны дараа шуудаг сугадаа авч барилдана гэдэг дүрэм нь хэнүүст зориулж гаргасан дүрэм бэ. Монгол бөхийн үзэгчдийг татах зүйл нь уран хурц, үнэн ч шударга барилдаан гэж боддог. Үзэгч түмэндээ үнэн ч шударга уран хурц барилдаан үзүүлж цэнгүүлэхийг хүсдэг залуус минь ямар бодолтой байна" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (14)