Гаалийн ерөнхий газраас боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гаалийн төв лаборатори 1996 онд байгуулагдсан. Улсын хилээр нэвтрүүлж буй бараа бүтээгдэхүүнд гаалийн зорилгоор магадлан шинжилгээ хийж, ангиллын кодыг тодорхойлж, дүгнэлт гаргадаг. 2003 оноос үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн найман нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 77 үзүүлэлтээр шинжилгээ хийх эрхтэй. Гаалийн шинэчлэлийн хүрээнд 164 тоног төхөөрөмж нийлүүлснээс 37-г нь төв лаборатори, бусдыг нь салбар лабораторит нийлүүлсэн.
Манай лабораторийг 2020-2023 онд олон улсын итгэмжлэлд хамруулах зөвлөх үйлчилгээг нэвтрүүлсэн.
Төслийн үр дүнд олон улсын стандартын шаардлагыг хангаж, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагаас уул уурхай, хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр нийт долоон нэр төрлийн бүтээгдэхүүнд 34 үзүүлэлтээр зургаан жилийн хугацаатай итгэмжлэгдсэн лаборатори болж байна. Хятад улс гадаад худалдааны гол харилцагч, экспортын барааны 90 гаруй хувийг эзэлдэг улс. Ингэснээр БНХАУ-д Монголын шинжилгээг хүлээн зөвшөөрөх юм." гэв.
Д.Батчулуун