“Шинэ Дели-2023” сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр 52 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн Монголын боксчдын салхийг хагалав. Тэрбээр 1/8 шигшээд Мозамбикийн боксчин Хелена Багаог I үед гурван удаа тоолуулж хүнд цохилтоор ялж шөвгийн наймд шалгарлаа.
Ингэснээр манай боксчин нөгөөдөр буюу гуравдугаар сарын 22-нд Австралийн Сурачи Моникэ, Сиринэ Чарааби нарын ялсантай хүрэл медалийн төлөө тулалдана.
MGL