Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн барилдаан өнөөдөр болж, аварга О.Хангай түрүүлж, заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.
Тус барилдааны тавын даваанд даян аварга Н.Батсуурь улсын начин Э.Дашийг амалж барилдсан боловч дийлсэнгүй.
Үнэн хэрэгтээ энэ барилдаанд хэн нэгэн бөх үнэн хүчээр давсангүй, хөлийн цэцээс шинэ дүрмийн дагуу идэвхи илүү гаргасан Э.Даш начинд даваа өгсөн нь зарим бөх сонирхогчид таалагдсангүй.
Тэр тусмаа даян аварга Н.Батсуурь сэтгэл дундуур байна. Тус барилдааны дараа даян аварга Н.Батсуурь цахим хаягтаа бичихдээ “Энэ хасдаг дүрмээ болиулахгүй бол наадмаар бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохирох юм байна” хэмээн гомдлын үг дайжээ. Идэвхи харж даваа өгөх дүрмийг өнгөрсөн жил баталсан ба хасагдсан анхны бөх нь даян аварга биш. Сүүлчийн хохирогч нь бас биш. Өнгөрсөн баяр наадам болон их бага хэд хэдэн барилдааны үеэр шинэ дүрмийг хэрэгжүүлж байгаа билээ.
Сэтгэгдэл (77)