Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас санаачлан Монгол Улсын баатар, армийн генерал Б.Доржийн нэрэмжит, Байлдааны гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт хилийн цэргийн 0130 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй цэрэг дайчдаа эргэх арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа, Цэргийн штабын дарга, хурандаа Д.Ганхуяг нар хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж буй орчин нөхцөлтэй танилцан, тэдний санал бодлыг сонсон, алба хааж байх хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, ур чадвар олгох сургалт явуулах боломж нөхцөлийн талаар ярилцлаа.
Мөн нийт хугацаат цэргийн алба хаагчдад гарын бэлэг гардуулж, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хугацаат цэргийн алба хаагчдад ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, албанд нь өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.
Сэтгэгдэл (2)