Тайвань улсад энэ сарын 12-16-ны өдрүүдэд болсон дугуйн олон улсын “Tour de Taiwan” UCI 2.1 олон өдрийн уралдаанд Малайзын “Теренгану полигон” мэргэжлийн багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамцын баг нийлбэр болон хувийн дүнгээр түрүүлж аваргын эзэд боллоо.
ОУХМ С.Жамбалжамц таван өдрийн нийлбэр дүнгээр 15, Азийн шилдэг гурван дугуйчны нэгээр шалгарч UCI-ийн 5 оноо авч Монголын дугуйн холбоонд олимпын эрх авах нийт 11 оноо авчирлаа. ОУХМ С.Жамбалжамцын дараагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 1-6-нд Тайланд улсад болох “Тour of Thailand” олон өдрийн уралдаан юм.