Энэтхэгийн Шинэ Дели хотод боксын эмэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр эхэлж, Монголын дөрвөн ширэн бээлийтэн тулалдахаас 50 кг-ын жинд Б.Мөнгөнсаран эхний ялалтаа авлаа. Тэрбээр Туркийн Топуз Рабиаг илт давуу буулган авсан бөгөөд дараагийн даваанд Испанийн Лаура Фуэртес Фернандестэй тулалдах юм.