Мөсөн өргөө буюу "Steppe Arena"-д хоккейн 18 хүртэлх насны Азийн АШТ гуравдугаар сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй бөгөөд тэмцээнд зургаан улсын шигшээ баг өрсөлдөж байгаа юм.
Азийн АШТ-д тоглож буй Монголын шигшээ баг эхний тоглолтодоо Ираны багийг 5:0-ээр, хоёр дахь тоглолтдоо АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор ялсан. Улмаар дараагийн тоглолтдоо Узбекистаны шигшээд 4:7-оор, Туркменистаны багт 6:4-өөр хожигдоод буй.
Тэгвэл манай улсын шигшээ баг маргааш буюу гуравдугаар сарын 17-нд 20:30 цагаас сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж, ялсан баг нь хүрэл медалийн эзэн болох юм.
Л.Сайнаа