Дээд зиндаанд барилдаж байсан Батхүүгийн Нанжид буюу Кагамио Япон улсын иргэн болжээ. Тэрбээр Исэноүми дэвжээнд харьяалагдаж байгаа аж.
Б.Нанжид 2003 онд Кёкүшюүзаны урилгаар Японд ирж, Кагамияма дэвжээнд элссэн. 2014 онд дээд зиндаанд дэвшиж, долоон башё барилдсан. Маэгаширагийн долоод гарсан нь хамгийн том амжилт юм. Жюүрёод 14 башё барилдсан. 2020 оноос хойш гэмтлийн улмаас барилдаагүй. Дэвжээ нь хаагдсан тул Исэноүми дэвжээнд шилжжээ.