Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё тав дахь өдрөө үргэлжилж байна. Хаврын тэмцээнд Монголын 25 сүмоч зургаан зиндаанд хүч үзэж байгаа бөгөөд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас өнжсөн.
Харү башёгийн дээд зиндаанд Хокүсэйхо А.Даваанинж унаагүй тэргүүлж байгаа бол жюүрёо зиндаанд Ичиножёо А.Ичинноров дөрвөн даваатай манлайлж байна.
Дээд зиндаанд манай улсын найман бөх барилдсанаас дөрвөн өдрийн дараах байдлаар сэкиваке Хоошорюү С.Бямбасүрэн (2:2), сэкиваке Кирибаяама Б.Лхагвасүрэн ()3:1), Тамаваши Б.Мөнх-Оргил (1:3), Азүмарюү С.Тодбилэг (0:4), Дайшохо Ч.Шижирбаяр (3:1), Хокүсэйхо А.Даваанинж (4:0), Чиёошома Г.Мөнхсайхан (3:1), Моторюү Б.Төрболд (0:4) даваа, унаатай үргэлжлүүлж байна.