Энэтхэгийн Шинэ Дели хотод боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 16-26-нд болж байна. 12 дахь удаагийн тэмцээнд 65 орны 300 орчим тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол манай улсаас 12 хүний бүрэлдэхүүнтэй, найман ширэн бээлийтэн тулалдах юм. Монголын тамирчдын эхний даваанд хэрхэн сугалаа татсаныг хүргэж байна.
48 кг: Л.Алтанцэцэг - Беннама Рим
50 кг: Б.Мөнгөнсаран - Топуз Рабиа
52 кг: О.Есүгэн - Тинтабтай Преедакамон
54 кг: М.Энхжаргал - Ти Ким Ан Во
57 кг: М.Намуун - Арболеда Мендоза Валериа
60 кг: Т.Номин-Эрдэнэ - Айяка Тагүчи
63 кг: У.Шинэцэцэг - Пасуит Риза/ Бенмессахель Фатиа
67 кг: М.Цэцэгдарь - Ариса Цүбата
Сэтгэгдэл (1)