Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар камерын нэгдсэн төвийг байгуулсан. Уг төвийн үйл ажиллагааг нийслэл хотод жишиг болгон, үйл ажиллагаа болон гэмт хэрэг зөрчлийг хэрхэн илрүүлж байгаа сайн жишгийг судлахаар Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн Н.Нарантуяа, Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Г.Жанчив нар “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.