Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд Увс аймагт иргэдийг гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын модулиар сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ.
Сургалтад төсөл хэрэгжиж байгаа Давст, Өлгий, Улаангом сумын 30 орчим иргэн хамрагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтаар “Бэлэн бай” сургалтын модуль хичээл, гарын авлагыг ашиглан мэдлэг олгож, сургаж дадлагажуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.