Узбекстан улсын Ташкент хотод Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд гуравдугаар сарын 5-12-нд болсон шатрын нээлттэй тэмцээнд манай улсаас их мастер А.Энхтуул урилгаар оролцож, 14 дүгээр байр эзэллээ. Нийт 50 мянган долларын шагналын сантай тус тэмцээн А болон Б гэсэн ангилалд болсон тус тэмцээнд их мастер А.Энхтуул ОХУ-ын их мастер, залуучуудын дэлхийн аварга Ш.Полинатай тэнцсэн нь хамгийн сонирхол татсан нүүдэл байв.