Унгарын нийслэл Будапешт хотод хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. 19 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсаас Жамсрангийн Олонбаяр уралдахаар болсон бөгөөд тэрбээр Японы Осака хотод болон “Осака-2023” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд 2:08.58 цагийн амжилтаар хувийн дээд амжилтаа шинэчилж, “Будапешт-2023” хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцох эрх авсан байна. Ж.Олонбаяр нь өнгөрсөн жилийн ДАШТ-д эх орноо төлөөлөн уралдаж байсан ба Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер цолтой, Үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм.