Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делиг хотод зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд манай улсаас энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга найман тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцохоор тус улсыг зорив. Тэмцээний нийт шагналын сан 2.4 сая ам доллар бөгөөд түрүүлсэн тамирчин 100 мянга, мөнгөн медаль хүртсэн тамирчин 50 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчин 25 мянган ам долларын шагнал хүртэх юм.
Тэмцээнд оролцох Монголын тамирчид:
- 48 кг: Лутсайханы Алтанцэцэг (Аврагч)
- 50 кг: Балсангийн Мөнгөнсаран (Хангарьд)
- 52 кг: Оюунцэцэгийн Есүгэн (Аврагч)
- 54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал (Алдар)
- 57 кг: Монхорын Намуун (Хангарьд)
- 60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ (Хилчин)
- 63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг (Аврагч)
- 67 кг: Мягмарсүрэнгийн Цэцэгдарь (Хангарьд)
Л.Сайнаа