Монголын мас-рестлингийн холбоо энэ жил 10 дахь жилийнхээ ойн хүрээнд олон тэмцээн уралдаан, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Тус холбоо гуравдугаар сарын 25-26-нд буюу ирэх долоо хоногт цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн тэмцээнийг “Хүч” спорт хорооны зааланд болно. Эрэгтэйчүүдийн 60, 70, 80, 90, -105, +105, эмэгтэйчүүдийн 55, 65, -75, +75 кг гэсэн 10 жингийн ангилалд болох тэмцээний хамгийн олон тамирчин оролцсон жингийн аваргыг дэлхийн номер нэг якут очир алмазаар шагнаж урамшуулах юм.
Сонирхуулахад, Монголын модон барилдааны холбооны дөрөвдүгээр сарын 22-23-нд Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулах бол зургадугаар сард эх орондоо анх удаагаа Азийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээж авна.