“Мөсөн ордон”-д Бямба гарагт эхэлсэн шайбтай хоккейн U18 насны “Challenge Cup” тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтод Монгол Улсын шигшээ баг АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор итгэл төгс буулган авснаар хоёр дахь хожлоо байгууллаа.
Манай багаас Эмиратын эсрэг Б.Билгүүн 5, Д.Лхагвадорж, Б.Мөнхманлай, М.Чинзолбоо, Б.Дөлгөөн, Э.Ариунбилэг нар тус бүр нэг гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаав.
Монголын хоккейчид гуравдугаар сарын 14-нд буюу нөгөөдөр 17:00 цагт эхний хоёр тоглолтод өрсөлдөгчөө илт давуу хожоод буй Узбекистаны хүчирхэг багтай гурав дахь тоглолтоо хийнэ.