Бокс шимтэн сонирхогч сая сая хүнийг өөртөө татсан нэгэн эрхэм бол Мохамед Али. Тэр рингний эзэн, үгээр хэлэмгүй гайхамшигт тулаанч. Түүний охин Лайла Али нь ч өөрцгүй сайн боксчин юм.
Лайла Али исламын шашинтай эцгийнхээ хоригийн эсрэг боксын рингэнд үзэлцэхээр хатуу шийдсэн нь түүнийг хичнээн хайрлаж, биширч явдагийн илрэл гэлтэй.
Исламын шашинаасаа татгалзаж, боксыг сонгосон тэрбээр нийт 24 тулаан хийхдээ ялагдал амсаагүй, 21-ийг нь хүнд цохилтоор дуусгаж явсан “хатуу самар” юм.
Хэрэв түүний ид үед эмэгтэй боксчид олимпын наадамд оролцож байсан бол гарцаагүй олимпын аварга болох биз. Хэн маргах билээ. Тэр ийм л тамирчин. Лайла Али дэлхийн боксын WBA, WBC, IBF (IWBF) холбоодын аварга болж, аавынхаа алдрыг мөнхжүүлсэн. Үнэхээр бахдам хүн. Өдгөө 46 настай тэрбээр хувийн бизнес эрхэлж байгаа бөгөөд нэгэн үе кинонд дүр бүтээж, гоёлын тайзнаа төгс бие галбираа гайхуулан телевизэд хөтлөгч хийж байсан авьяаслаг нэгэн билээ.